Японы жүжигчин Ямада Кейко энэ жил 51 настай. Тэрбээр 1966 оны нэгдүгээр сарын 17-нд төрсөн. Хэдийгээр 50 насны босго алхсан ч япон бүсгүй яг л 20-той юм шиг залуухан харагддаг. Нэг ч үрчлээгүй харагддаг нууцаа Кейко саяхан бусдад дэлгэсэн юм. Элдэв хагалгаанд орж, арьсаа татуулж байгаагүй хэрнээ МӨНХИЙН ЗАЛУУ харагддаг Кейко өдөр бүр нэг л зүйл хэрэглэдэг аж. Тэрбээр бас амьдралынхаа турш бохь, найруулдаг кофе, чанадаг гоймон, сахар, шарсан төмснөөс татгалзаж иржээ. Харин өдөр бүр эрүүл хоол хүнс хэрэглэж, ялангуяа усыг ихээр хэрэглэдэг онцлогтой гэнэ.
Ингээд түүний нууцаас хуваалцая.
Цагаан будааны маск
Хэрэгтэй зүйлс:
- 3 цайны халбага цагаан будаа
- 1 цайны халбага зөгийн бал
- 1 цайны халбага сүү
Бэлтгэх арга:
Цагаан будаагаа хэдэн минутын турш чанана. Цагаан будаагаа буцалгахдаа усыг нь шүүж авна. Үүний дараа зөгийн бал болон сүүгээ цагаан будааны усандаа хийж, сайтар холих юм. Бэлдсэн маскаа хэрэглэхээс өмнө нүүрээ угааж, цэвэрлэх ёстой. Хатсаных нь дараагаар бэлтгэсэн маскаараа нүүрээ угаах юм.
Таны арьсанд ямар нөлөөтэй вэ:
Цусны урсгалыг сайжруулж, арьсыг тань зөөлөн, илүү цэвэрхэн болоход тустай. Түүнчлэн янз бүрийн үрэвсэлийн эсрэг эерэг үр дүнтэй аж.