Төрийн өмчийн эмнэлгүүдэд бөөр орлуулах эмчилгээний төрөл болох гемодиализ эмчилгээний аппаратын хүрэлцээ тааруу, хүлээгдэл, чирэгдэл үүсч байгаагаас иргэд хувийн хэвшлийн эмнэлгүүдэд өндөр өртгөөр эмчлүүлж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор ”Гемодиализ эмчилгээг үзүүлэх, худалдан авах гэрээ”-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нар гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.
Засгийн газраас 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсний дагуу Агапе, Асию, Интермед, Киднейкэр, Люксдиализ, Улаанбаатар мед, Эрин зэрэг долоон хувийн хэвшлийн эмнэлэгтэй даатгалын гэрээ байгуулан, дээрх тусламж, үйлчилгээг үзүүлэх хувийн хэвшлийн эмнэлгүүдэд сургалт зохион байгуулж, 2017 оны наймдугаар сарын 24-ний байдлаар 9151 даатгуулагчийн 1138,1 сая төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага хянаж олгоод байна.