Олон улсын эрдэмтэд, ДЭМБ-ын шинжээчдийн мэдээлснээр, богино долгионы зууханд зарим хоол хүнсийг халааж, болгох нь эрүүл мэндэд асар сөрөг нөлөөтэй аж. Ялангуяа бууцайг эл зууханд “ойртуулах” ч хэрэггүй.
Учир нь хорт хавдар үүсэх эрсдэл өндөр юм байна. Энэ мэтээр судлаачид богино долгионы зуухтай “харш” хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ.
Үүнд мөөг, өндөг, тахианы мах, төмс, будаа, бууцай, цөцгийн болон хушганы тос, авокадо, ойн самар буюу фундук багтжээ.
Тодруулбал, эл зууханд болгож, халаасан мөөг, тахианы мах хоол боловсруулах эрхтнийг хямраадаг бол будаа, төмсний ашигт бодис, амин дэм нь алдагддаг аж.