Өмнөд Солонгостоо нэртэй дуучин Пак Сон Ён буюу Лүна хэмээх тайзны нэрээрээ алдаршсан бүсгүй хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага аваад эргэн иржээ. Тэрбээр өөрийн Youtube сувгаараа дамжуулан энэ талаар мэдээлсэн бөгөөд уран бүтээлдээ эргэн орохын тулд богино хугацаанд жин хасах шаардлага гарсан гэнэ. Тиймээс долоо хоногт багтааж, 8 кг хассан юм. Тэгвэл солонгос эмэгтэйгийн богино хугацаанд эрчтэй жин хассан нууц юу байв? Энэ тухай дуучин бүсгүй өөрийн Youtube сувгаараа дамжуулан бусадтай хуваалцжээ.
Түүний нууц бол ердөө л лемонтой ногоон цай гэнэ. Лемоноосоо хоёр зүсэм аваад савтай усандаа хийх бөгөөд үүний дараа ногоон цайны шаарыг усандаа хийж, 20 минутын турш байлгах юм. Сонирхуулахад, ногоон цай таны хоол идэх хүслийг бууруулж, өөх шатаахад нөлөөлдөг юм. Ингээд л 1.5 литр савтай усыг өдөр бүр ууснаар турсан гэж Лүна баталж буй.
Лүна хоолны дэглэм барихыг эсэргүүцдэг нэгэн. Ялангуяа цус багатай хүн хоолны дэглэм барьвал нас барах аюултайг үзэгчдэд сануулжээ.