Зуны дэлгэр цагт хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө хамт аялах, зугаалах, баяр ёслол тэмдэглэхдээ хоолны хордлого болох, ходоод гэдэсний хямрах, нарших, даралт ихсэх, цус харвах,усанд живэх, осгох, архины хордлого, мориноос унах, гал, цахилгаанд түлэгдэх, могойд хазуулах,ойд төөрөх, уул хаднаас унах, бэртэх, гэмтэх, зэрэг амь нас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл ихэсддэг. Иймд иргэд та бүхэнд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
АЯЛАЛ, ЗУГААЛГААР ЯВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС
- Хувийн эмийн сантай явах /шаардлагатай эм, хэрэгслүүд,гэмтэхүед хэрэглэх ариутгал, боолтны материал, сойлт, хүйтэн жинтэй байх/
- Ахмад настнууд даралтны аппарат, цусны даралт бууруулах болон бусадтогтмол уудаг эмээ биедээ ойр авч явах, даралтаа тогтмол хэмжих
- Анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай мэдээллийг эрүүл мэндийн байгууллагын сайтуудаас унших, тэмдэглэх
- Аялах газрын аймаг, сум, багийн эмнэлгүүдийн байршлыг тэмдэглэж авах
- Нарнаас хамгаалах тос, цацлага, нарны малгай, шүхэр, борооны цув, шумуул, амьтан дайжуулач тос, цацлага авч явах
- Ходоодны шархтай, нойр булчирхай, элэгний үрэвсэлтэй бол өөх тос ихтэй хурц хоол, хорхог, боодог идэх, архи, согтууруулах ундаа хэрэглэхээсзайлсхийх (ходоодноос цус алдсан, элэг, нойр булчирхайн үрэвсэл сэдэрсэн өвчтөнүүд баярын үеэр ихэсдэг)
- Автомашин, мотоцикл, моторт завины даац хэтрүүлэхгүй байх /хэт олуулаа суухгүй байх/, бүрэн бус тээврийн хэрэгслээр аялал, зугаалганд явахгүй байх
- Зам тээврийн аюул, ослоос сэргийлэх /хурд хэтрүүлэхгүй байх, машины суудлын бүсээ тогтмол зүүх, хүүхдийг арын суудалд аюулгүйн хамгаалалтынбүсийг зүүлгэж машины суудалд суулгаж цонхоор цухуйлгахгүй зөв авч явах, согтуугаар машинаа жолоодохгүй байх, автомашин, мотоцикл, завь, мориор шөнө явахгүй байх /
- Автомашин дотор хүүхдээ орхихгүй, унтахгүй байх /Машины дотор гадаах хэмээс +20 градусаар илүү халдаг/
- Усанд живэхээс сэргийлэх /голын эрэгт амарч зугаалахдаа бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, согтуугаар усанд орохгүй байх/
- Уул, хадандаа авирахдаа зориулалтын хувцас өмсөх
УСАНД ЖИВЭХ
Зуны цагт иргэд хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө хамт гол, мөрөн, нуурын эрэг дагуу амарч зугаалан үер, усанд осолдох эрсдэл ихэсдэг.
Тиймээс:
- Гол, мөрөн, усны эргээс зайдуу газар амарч, зугаалах амарч зугаалах
- Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, зөөврийн бассейнд хараа хяналтгүй орхихгүй байх
- Түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
- Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах
- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохоос зайлсхийгээрэй.
Хүн усанд живж байгаа үед авах арга хэмжээ:
- Аврах баг-105, түргэн тусламж-103 дуудах
- Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах
- Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах
- Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэрүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгэн харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй 5 удаа хүчтэй дарж өгөх
- Амьсгал, зүрх судсыг дэмжих /зүрхэнд массаж хийх буюу цээж шахалт 30 удаа, амнаас амруу 2 удаа амьсгал өгөх арга хэмжээг ээлжлэн хийх/
МОГОЙД ХАТГУУЛАХ
Зуны улиралд иргэд зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог.Могойд хатгуулсан тохиолдолд дараах арга хэмжээг аваарай:
- Могойд хатгуулсан газрыг усаар үрэхгүйгээр урсгаж угаана /амаараа сорж болохгүй/
- Хатгуулсан хэсгийг зүрхний түвшингээс дээш өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох
- Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгээс дээш 5-10 см хүртэлх хэсгийг чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр/
- Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг/. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.
- Шингэн зүйл их уулгах
- Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно
- Мөс, хүйтэн жин тавьж болно. Мөс нь өвдөлт намдаах,хорыг тархаахгүй байхад тустай
- Эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй
- Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал байдаг.Хортой могойд хатгуулсан бол амь насанд аюултай.
ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ БОЛОН ЗЭРЛЭГ АМЬТАНД ХАЗУУЛАХ, ЗУУЛГАХ
Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу өвчинюм.Амьтны шүлсэнд байгаа вирүс нь гэмтсэн арьсаар дамжиж хүний биед орон халдвар үүсгэдэг.Амьтанд хазуулсан шархыг бага гэж үл тоомсорлож болохгүй.Амьтанд хазуулсан хүнд анхнытусламж үзүүлэхдээ цус гоожилтыг зогсоох гэж яарсны хэрэггүй.
ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ӨВЧИН, ГЭДЭСНИЙ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ
Хоол хүнсээр дамжих өвчин, гэдэсний халдварт өвчний/хоолны хордлогот халдвар, сальмонеллёз, цусан суулга/ тохиолдол 4 сараас ихсэж, 5-7 сард дээд цэгтээ хүрч, 9-р сараас буурч эхэлдэг. Түүнчлэн баяр наадмын үеээр баярын талбайгаас хоол, хүнс худалдаж авч идэх нь ихэсдэг учир дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хоолны хордлогот халдвар
Хоол хvнсний хамтаарөвчин үүсгэгч янз бүрийн бактериуд хүний биед орсны улмаас үүсдэг эмгэгүүдийг хоолны хордлогот халдвар гэж нэрлэдэг.
Бичил биетүүдээр халдварлагдсан мах, сүүн бүтээгдэхүүн, салат, хоол зэрэг халдвартай бүтээгдэхүүн идсэн,
Хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдасны улмаас хордлогот халдвар үүсч болно. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, хоолыг дулаан байр саванд хадгалах нь өвчин үүсгэгч бичил биет үржих таатай орчныг бүрдүүлдэг.
Хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орсон, хүний биед ялгарсан хортой бодисууд нь ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний салст бүрхэвчийг үрэвсүүлдэг.Үрэвслийн улмаас гэдэсний шингээх, боловсруулах чадвар нь алдагдан, хөдлөх үйл ажиллагаа нь нэмэгддэг. Эдгээр өөрчлөлт нь халдвартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш гол төлөв 2-5 цагийн дараа илэрдэг бөгөөд дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд:
- гэдэс өвдөх
- дотор муухайрах, бөөлжих
- гүйлгэх /хоногт 10-15 удаа хүртэл/
- халуурах
- бие сульдах
- чичрүүдэс хүрэх
- шөрмөс татах
Анхны тусламж
- Ходоод угаах. Хүнсний содын 2% уусмалыг бэлтгэн 1-1,5 литрийг /1 литр усанд 2 гр хүнсний сод хийх/ уулгаж, бөөлжүүлэх.
- Ходоод угаасны дараа 15 минут тутам хоолны халбагаар буцалсан ус, эсвэл хоросол уулгах.
- Яаралтай Эмнэлэгт хандах шаардлагатай.
Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд
Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
- Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.
- Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.
- Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
- Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
- Хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
- Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх.
- Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх.
- Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх.
- Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй.
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
- Хоол идэхийн өмнө гараа угаах
- Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах.
- Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.
- Усыг буцалгаж хэрэглэх.
- Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах.
- Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших.