Цахим ертөнцөөр үе үе тренд болж, олныг хамруулсан хөдөлгөөн өрнөдөг билээ. Тэгвэл австраличуудын эхлүүлсэн нэгэн хөдөлгөөн олны анхаарлыг татах болсон байна. Энэ бол найман долоо хоногийн турш бэлтгэл хийдэг "F-45" чалленж юм. Энэ чалленжид нэгдсэн хүн тусгай бэлтгэлийг хоёр сарын турш хийснээр гайхалтай үр дүнд хүрч болохыг харуулдаг байна. Анх 2014 оноос хойш зохиогдох болсон энэ арга хэмжээ өдгөө дэлхий нийтийн анхаарлыг татах болжээ.
"F-45" нь нийт 27 төрлийн дасгалыг 45 минутын турш өдөр бүр хийснээр биед хэрхэн өөрчлөлт орж болохыг харуулдаг юм.
Энэ жилийн хувьд уг чалленжийн эмэгтэйчүүдийн ялагчаар нь 25 настай Лиса Юнг тодорсон байна. Энэ бүсгүй хоёр сарын турш бэлтгэл хийгээд 6.3 кг хассан байна. Уг чалленжид нэгдсэн хүмүүс зөвхөн тураад, бие бялдараа хөгжүүлээд зогсохгүй муу зуршлаа ч бас хаядаг гэнэ.
Эрчүүдийн ангилалд 28 настай Ниалл Мунро бал сараа тэмдэглэснийхээ дараа уг чалленжид нэгдсэн бөгөөд 10.5 кг хассан амжилтаар эрчүүдээ тэргүүлсэн байна.