Японы жүжигчин Мики Рюсүки богино хугацаанд илүүдэл жингээсээ салж чадсан нэгэн. Тэрбээр нэгэн нууцлаг аргаар хэдхэн долоо хоногт 13 кг хасаж, бэлхүүсний тойрог нь 12 см-ээр багассан юм. Тэгвэл жүжигчин эр ямар арга хэрэглэсэн бэ?
Мики зөвхөн бэлхүүсээр турсан төдийгүй, нурууны ужиг өвчнөө ч анагааж чадсан байна. Үүнд ердөө л өдөрт хоёр минут зарцуулсан гэдэг.
Рюсүки үүнийг амьсгалын хоол гэж нэрлэдэг.
Түүний нууц нь ердөө л гурван секунд амьсгал авч, улмаар долоон секунд амьсгалаа гаргах дасгал юм.
Ихэнх европ эмч нар илүүдэл жингээсээ салахын тулд амьсгалын дасгал хийхийг үр дүнтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Үүнийг тайлбарлахдаа өөх бол хүчилтөрөгч, нүүрстөрөгч, устөрөгчөөс бүрддэг. Биднийг амьсгалах бүрийд хүчилтөрөгч биед цугларч, улмаар өөхөн эсүүдэд хүрч тэднийг задалдаг гэж үздэг байна.
ЯАЖ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?
Өдөр бүр 2-10 минут зарцуулах хэрэгтэй
- Нэг хөлөө урагш нь тавиад зогсох байрлал авна
- Одоо ташаагаа чангалж, тэнцвэрээ олох хэрэгтэй
- Гурван секундын турш аажмаар, удаанаар амьсгаа авч, гараа дээш нь өргөх
- Үүний дараа долоон секундын турш амьсгалаа гаргаж, бүх биеийн булчингаа чангалах ёстой
Энэ аргыг хэрэглэснээр зөвхөн тураад зогсохгүй биеийн бүх булчинг хөгжүүлж, бодисны солилцоог сайжруулдаг гэнэ.
Энэ жил 59 настай жүжигчин эрийн өөрийнх нь дасгалаа хийж буй бичлэгийг нь үзээд, давтаж хийгээрэй.