Алкахоль буюу архины төрлийн эд зүйлс хэтрүүлж хэрэглэх хүний биед сайнаар нөлөөлдөггүй. Гэвч тааруулж, тогтмол хэрэглэж заншвал элдэв өвчнөөс хамгаалдаг болохыг Данийн судлаачид баталжээ. Жишээлвэл, долоо хоногт 3-4 удаа дарс, пиво тогтмол уувал чихрийн шижин тусах магадлал буурдаг гэнэ.
Ийм судалгааг тэд 70 мянган хүн дээр хийсний эцэст гаргасан юм. Нэгэн их сургуулийн судалгааны багийнхан чихрийн шижин өвчтэй хүмүүсийг уудаг, уудаггүйгээр нь ялгасан байна. Ингээд тэд ажиглалт хийж эхэлжээ.
Ингэхэд цусан дахь сахрын хэмжээг зохицуулахад улаан дарс үр ашигтай болохыг тогтоожээ. Тэр ч бүү хэл шар айрганд дуртай эрчүүд долоо хоногт огт уудаггүй эрчүүдтэй харьцуулахад сахрын өвчин нь 21 хувиар буурч байв.
Долоо хоногт 3-4 удаа архи зүй зохистой хэрэглэсэн нийт эмэгтэйчүүдийн дунд огт уудаггүй нэгэнтэй харьцуулахад өвчин нь 32 хувиар, харин эрчүүдийнх 27 хувиар бага байсан гэнэ.