Ялалтын талбайд үнэгүй үзлэг хийгдлээ. Тодруулбал, Хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг ДЭМБ-н дэмжлэгтэйгээр ЭМЯ, Хуувь зүй, дотоод хэргийн яам, НЭМҮТ, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран "Вируст хепатитын тархалтыг зогсооё" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл 11.00-аас эхлэн эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгийг тус арга хэмжээг тохиолдуулан явуулж байна. Үүнд B, C вирусийн оношилгоо, хавдар, эхо, хоол боловсруулах эрхтэн, шүдний үзлэг, амин үзүүлэлт хийх, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг зөвлөгөө өгнө.
Манай улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нийт өвчлөлийн 2-р байранд ордог.
Мөн 400 мянган хүн вирусын халдвартай гэсэн тоо байдаг. Үүнээс:
- B вирус 80 мянга
- B D 120 мянга
- C 200 мянга байна.
Энэ бол зөвхөн эрүүл мэндийн салбарын хийх зүйл биш бөгөөд үйл ажиллагаанд салбар дунд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хүчин чармайлт ихээхэн нөлөөтэй.