Оном сан, Монголын Элэгний эмч нарын ниймгэмлэг, Монголын гастроэнтерологийн холбоо, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл хамтран "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг эхлүүлж, 65-аас дээш насныханыг хамруулах болсон талаараа мэдэгдлээ.
Өнгөрсөн удаад 40-65 насныхан хамруулж олон ажил хийсэн. Өндөр настнуудын дунд элэгний вирусын халдвархын тархалт маш өндөр буюу 40 хувьтай байдаг. Дэлхийн хепатитын өдрийг тохиолдуулан элэгний өвчлал хамгийн өндөртэй 9 аймаг Үүнд: Сүхбаатар, Дорнод, Дундговь, Увс, Булган, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл аймгуудын 65-аас дээш насны иргэдийг вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна. 2017 оны долдугаар сарын 28-аас наймдугаар сарын 28 -ныг хүртэл болох сарын аяныг аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эмнэлгүүдээр дамжуулан хийх болно. Мөн Улаабаатар хотын өндөр настнуудыг эрүүл мэндийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ "Элэгний төв" лабораториор дамжуулан хийх болсон. Өндөр настнууд шинжилгээгээр вирустэй гэж гарвал зуу гаруй мянган төгрөгний ханштай вирус тоолох нь шинжилгээ ч мөн үнэгүй юм. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр амжилттай явагдаж байгаа ч хийгээгүй ажил ч бас их байна. Цаашдаа хамгийн хүнддээ тооцогдох D вирусын талаар арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа "Оном сан" ТУЗ-н дарга ШУ-ны доктор Д.Наранбаатар мэдэгдлээ.