Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр "Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг Монгол улс долоо дахь удаагаа тэмдэглэж байна.
Энэ удаа Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан хатуурал, хорт хавдрын нас баралтыг бууруулан элэгний B, С вирусын шинэ халдварын тархалтыг зогсоох зорилготой "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.
"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа 40-65 насны иргэдийн илрүүлэг шинжилгээнд хүн амын 40 орчим хувь буюу 230 гаруй мянган хүнийг хамруулсан. Уг ажлыг хамтран гүйцэтгэсэн 22 байгууллагын төлөөөллийг шагнан урамшууллаа. Таван жилийн бодлогын хүрээнд дараагийн жилүүдэд бусад насныхныг ч мөн хамруулахаар төлөвлөж байгаа гэж ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг хэлэв.
<<Элэг зүрхнээс уяатай>>,<< халуун элгэн нутаг>> гэж ярьж дуулдаг мөртлөө Монголчууд өнөөдөр Элэгний өвчнөөр дэлхийд дээгүүрт орж байна. B,C вирусыг илрүүлэхэд 1,5 тэрбум, С вирусыг тоолоход 4,9 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 130.000 орчим хүн элэгний вирусын халдвартай нь тогтоогдоод байна.
Элэгний B, С вирусын халдвар зүү тариур, шүд авахуулах, бэлгийн замаар мөн цус цусан бүтээгдэхүүнээр дамжиж халддаг. Энэхүү өвчний эм тариа өндөр унэтэйд тооцогддог. Эмийг даатгалын үнээр хямдруулан өгөх боловч хайрцаг нь 210.000 учир та бүхэн өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.