Нийслэлийн хэмжээнд 62,000 иргэн Хепатитийн В,С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдсан байна.
Нийслэл хотноо өнгөрсөн зургадугаар сарын 15-нд эхэлсэн энэхүү илрүүлэг шинжилгээ нь 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Иймд 40-65 насны иргэн та элэгний хавдар, элэгний хатуурал өвчний голлох шалтгаан болдог хепатитийн В, С вирүсийн халдвар авсан эсэхээ тодруулж илрүүлэг шинжилгээндээ хамрагдан өөрийн эрүүл мэндийн асуудалдаа анхаарал хандуулаарай.