Өдөр бүр кофе уух дуртай хүмүүст сайхан мэдээ дуулгая. Энэ шидэт ундааг ууснаар та элдэв өвчин тусах магадлал уудаггүй хүмүүстэй харьцуулахад бага байдаг гэнэ. Тодруулбал, кофений фанатууд зүрхний шигдээс, хорт хавдар, чихрийн шижин болон бусад өвчнөөс хол байдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Лондоны хорт хавдар судлалын олон улсын агентлаг, Лондоны Эзэн хааны коллежийн хамтарсан судалгаагаар хорт хавдартай хүмүүст өдөр бүр кофе өгснөөр эрчүүдийн амьдрах хугацаа гурван сараар, эмэгтэйчүүдийнх нэг сараар нэмэгдэж байгааг ажигласан байна.
Ялангуяа өдөрт гурван аяга кофе уудаг хүн амьсгалын замын өвчин, бөөр, элэгний өвчин, цус харвалт зэргээр нас барах эрсдэл бага байгааг мэдэж авчээ. Энэ судалгаанд Европын 10 орны 35-аас дээш насны 520 мянган хүн хамрагджээ.