Энгийн секс зүрх судасны өвчлөлийн хамгийн найдвартай эм болдог гэж судлаачид зарлав. Тэдний хийсэн судалгаагаар долоо хоногт хоёроос дээш секс хийсэн тохиолдолд цусан дахь хортой химийн бодисыг бууруулдаг болохыг баталжээ. Эрчүүд бэлгийн харилцаанд ороход цусны эргэлт сайжирч, гомоцистеиний илүүдлээс хамгаалдаг гэнэ. Гомоцистеин гэдэг нь эд эсийн үйл ажиллагааны үр дүн, метилийн хүчил үүсэх явцад бие махбодид бий болох нэгэн зүйл бүтээгдэхүүн юм. Гомоцистейний илүүдэл цусанд орвол насжилтийн оюун санааны доройтол, зүрхний өвчин нэрмэх эрсдэлийг ихэсгэдэг болохыг баталсан.
Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдэд биш эрчүүдэд илүү сайнаар нөлөөлдөг гэнэ. Хэрвээ та зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлтэй бол бэлгийн харилцаанд илүү орж байхыг эмч нар зөвлөж буй юм.
Зөвхөн Их Британид гэхэд зүрхний өвчнөөр жил бүр 73 мянган хүн нас бардаг. Эмч нар өмнө нь бэлгийн амьдралд идэвхтэй байх нь зүрхэнд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үздэг байв. Өмнөх судалгаагаар долоо хоногт хоёр удаа секс хийдэг эрчүүд магадгүй сард нэг удаа эмэгтэй хүнтэй ойртдог залуусыг бодвол артерийн бөглөрөлт нь хоёр дахин их байсан аж.
Гэхдээ одоогоор сексийн идэвхтэй амьдрал эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байгааг батлах баталгаа бага байгаа боловч хамгийн сүүлд хийсэн судалгаагаар сексийн идэвхтэй залуус гомоситеиний түвшин тогтвортой байгааг харуулжээ.
Хоёр жилийн өмнө 2015 онд хийсэн судалгаагаар зүрхний өвчнөөр нас барсан иргэдийн дунд гомоситеиний түвшин их байснаас 66 хувь нь нас барсан юм.
Тэгвэл Тайванийн эрдэмтэд 20-59 насны 2000 орчим эрчүүд болон эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар эрдэмтэд секс хүний биед сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ.