АНУ-ын Калифорниа мужийн хурдны зам дээр орон нутгийн цагаар үүрийн 6 цагт томоохон осол болжээ. Уг ослыг нэгэн гэрч гар утсаараа бичлэг болгон үлдээсэн бөгөөд гэрчийн мэдүүлснээр бол мотоциклтэй эр, осолдсон машины жолоочтой ам муруйж эхэлсний дараа тэр болсон үйл явдлыг утсандаа бичиж авчээ. Уг ослын улмаас осолдсон жолооч эмнэлэгт хүргэгдсэн бол мотоциклтэй эрийг цагдаа нар хайж байгаа юм. Ослын дараа тэр эр шууд зугтсан тул цагдаагийнхан эрэн сурвалжилж эхэлжээ.
Гэрчийн мэдүүлснээр осолдсон машины жолооч хурд хэтрүүлж яваагүй. Ойролцоогоор 80 км цагийн хурдтай байсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар автомашины жолооч настай хүн байсан бололтой.
Зам дээр хоёр жолооч хэрэлдэх явдал манайд ч их гардаг. Ийм явдлаас болж бухимдал үүсч, улмаар зарим нэг ослын эхлэл ч байж болохыг үгүйсгэхгүй. Та жолооны ард суусан бол бусдыгаа хүндэтгэж, аажуу тайван явж байхыг зөвлөе.