“Голден стэйт уорриорз” өчигдөр талбай дээрээ өнгөрсөн улирлын аварга “Бостон селтикс” багийг хүлээн авч тоглолоо. Уг тоглолтод зочин баг 40 онооны зөрүүтэй ялалт (85:125) байгуулсан. Энэ нь “Уорриорз”-ын хувьд сүүлийн 40 жилийн хамгийн олиггүй ялагдал нь болов.
Тэд 1962 онд Калифорнид нүүж ирснээс хойш зургаан удаа 40 онооны зөрүүтэй хожигдсон түүхтэй. Хамгийн сүүлд тэд 1985 оны нэгдүгээр сарын 15-нд “Даллас” багт 104:149-ийн харьцаатай бут ниргүүлсэн билээ.
Уг тоглолтын дараа “Уорриорз” 21 ялалт, 21 ялагдалтай болж “Өрнөд” бүсийн 11 дүгээр байрт, харин “Бостон” (30-13) “Дорнод” бүсийн хоёрдугаарт бичигдэх болсон юм.