Испанийн Ла лигт VAR технологийг ашиглаж эхэлснээс хойш “Реал” баг хамгийн их “хэлмэгджээ”. Тодруулбал, тус багийн оруулсан 32 гоолыг отон тоглолт гэж үзээд тооцоогүй аж. Харин тэдний ард 18 гоолоо тооцуулаагүй “Севилья”, 17 гоолоо хасуулсан “Атлетико” баг бичигдэж байна.
Хамгийн сүүлд гэхэд ням гарагт болсон “Лас-пальмас”-ын эсрэг тоглолтын явцад “Реал”-ын К.Мбаппе, Ж.Беллингем, Ф.Вальварде нарын оруулсан гурван ч гоолыг шүүгч VAR үзсэний дараа тооцсонгүй. Гэхдээ уг тоглолтод “эзэн хааны баг” 4:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө ялсан юм.
Эцэст нь өгүүлэхэд, тус багийн дасгалжуулагч К.Анчелотти энэ улирлыг дуусгаад багаа орхино гэдгээ мэдэгдсэн талаар Испанийн хэвлэлд бичиж эхэлжээ.
Э.Манлайбаатар