Элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд 40-65 насныхныг хамруулах ажил орон даяар үргэлжилж байна. Өрх, дүүргийн эмнэлэгт вирустэй, эсэхийг шинжилж буй бол эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх лабораторийн нэрс тодорчээ. Эрүүл мэндийн даатгалаар элэгний вирусийг үнэ төлбөргүй тоолох сонгон шалгаруулалтад 31 лаборатори өрсөлдсөнөөс 22 нь тэнцжээ.
Тэдгээр нь УНТЭ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, “Интермед”, “Улаанбаатар Сонгдо”, “Грандмед” “Аллергимед”, “Монгол Хьюндай”, “Итгэл”, “Онкоген”, “Гялс”, “Мобио”, “Оношмед”, “Бона Вита”, “Протолаб”, “Элэгний төв”, “Гэгээн Ар үр”, “Евростандарт”, “Хаппи веритас”, Орхон аймаг дахь “Медипас” эмнэлэг юм.