Төрсөн сараар таны хууч өвчнийг тодорхойлж болно. Испанийн судлаачид хүний төрсөн сараар таны ирээдүйд тусах магадлалтай, эсвэл хэдийнэ олон жилийн турш таныг зовоож буй өвчний жагсаалтыг гаргасан нь олны анхаарлыг татаж эхэллээ. Ойролцоогоор 30 мянга гаруй хүний өвчний түүхэн дээр үндэслэж, ийм дүгнэлт хийсэн байна. Жишээлвэл, есдүгээр сард төрсөн эрчүүд бамбай булчирхайгаар өвдөх магадлал нэгдүгээр сард төрсөн хөвгүүдээс гурав дахин их байдаг бол наймдугаар сард эхээс мэндэлсэн эрэгтэйчүүд астма (багтраа) өвчнөөр зовох эрсдэл нь тухайн оны эхний саруудад төрсөн хөвгүүдээс хоёр дахин их байдаг аж.
Эмэгтэйчүүдийн хувьд ч ялгаагүй. Долдугаар сард төрсөн бүсгүйчүүдийн цусны даралт ихсэх байдал бусад саруудад төрсөн эмэгтэйчүүдээс 27 хувиар их байдаг болохыг баталсан байна.
ЗАРИМ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
-Зургадугаар сард төрсөн эрчүүд сэтгэл гутралд орох нь бага байдаг аж. Энэ сард төрсөн эрчүүд бусад сарынхтай харьцуулаад сэтгэлээр унах нь 34 хувиар бага бол нурууны өвчинд нэрвэгдэх нь 22 хувиар бага гэнэ.
-Тэгвэл зургадугаар сард төрсөн бүсгүйчүүд бусад сарынхтай харьцуулахад толгой өвдөх нь 33 хувиар, цэвэрших нь мөн 35 хувиар бага бололтой.
-Мөн есдүгээр сард төрсөн ямар ч хүйсний хүүхдүүд архаг хууч өвчтэй байх нь бусад саруудаас бага байна. Есдүгээр сард төрсөн хүүхдүүд эрүүл байдаг нь нарны эрч буурч, хамгийн ашигтай үе дээрээ байдагтай холбоотой аж.
Ингээд сар бүрд төрсөн хүүхдүүд ямар өвчнөөр өвдөх магадлалтай байдгийг сонирхуулья.
НЭГДҮГЭЭР САР
Эрэгтэй: Өтгөн хатах, ходоодны шарх, нурууны өвчин
Эмэгтэй: Толгой өвдөх, цэвэрших, зүрхний шигдээс
ХОЁРДУГААР САР
Эрэгтэй: Бамбай булчирхай, зүрхний өвчин, ясны үений үрэвсэл
Эмэгтэй: Ясны үений үрэвсэл, бамбай булчирхай, цусны бүлэгнэл
ГУРАВДУГААР САР
Эрэгтэй: Болорын бүдэгшил, зүрхний өвчин, астма (багтраа)
Эмэгтэй: Үе мөчний өвчин, хэрх өвчин, өтгөн хатах
ДӨРӨВҮГЭЭР САР
Эрэгтэй: Астма (Багтраа), үе мөчний өвчин, бамбай булчирхай,
Эмэгтэй: Үе мөчний өвчин, хавдар, бронхит
ТАВДУГААР САР
Эрэгтэй: Сэтгэл гутрал, астма, чихрийн шижин
Эмэгтэй: Архаг харшил, үе мөчний өвчин, өтгөн хатах
ЗУРГАДУГААР САР
Эрэгтэй: Зүрхний өвчин, болорын бүдэгшил, архаг бронхит
Эмэгтэй: Давсаг сул, үе мөчний өвчин, хэрх өвчин
ДОЛДУГААР САР
Эрэгтэй: Үе мөчний өвчин, багтраа, хавдар
Эмэгтэй: Хүзүү өвдөх өвчтэй, багтраа, хавдар
НАЙМДУГААР САР
Эрэгтэй: Багтраа, ясны сийрэгжилт, бамбай булчирхай
Эмэгтэй: Цус бүлэгнэх, үе мөчний өвчин, хэрх өвчин
ЕСДҮГЭЭР САР
Эрэгтэй: Багтраа, ясны сийрэгжилт, бамбай булчирхай
Эмэгтэй: Ясны сийрэгжилт, бамбай булчирхай, хорт хавдар
АРАВДУГААР САР
Эрэгтэй: Бамбай булчирхай, ясны сийрэгжилт, толгой өвдөх
Эмэгтэй: Цусан дахь холестерол ихсэх, ясны сийрэгжилт, цус багадалт
АРВАННЭГДҮГЭЭР САР
Эрэгтэй: Арьсны үрэвсэл, зүрхний өвчин, бамбай булчирхай
Эмэгтэй: Өтгөн хатах, зүрхний шигдээс, хөлийн судас хатуурах
АРВАНХОЁРДУГААР САР
Эрэгтэй: Болорын бүдэгшил, сэтгэл гутрал, зүрхний өвчин
Эмэгтэй: Архаг бронхит, багтраа, цусны бүлэгнэл