БНСУ-ын Сөүл хотод амьдардаг монголчуудад нэгэн таатай мэдээ дуулгахад тус улсад эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авах эрхгүй 10-аас дээш насны гадаадын иргэдэд зориулсан шүдний үнэгүй үзлэг явагдаж байгаа аж. Хүмүүнлэгийн энэ үйлс долоо хоног бүрийн мягмараас баасан гариг хүртэл 19:30-21:00 цагийн хооронд, ням гаригт 14:00,17:00 цагийн хооронд Сөүлийн Йонгюндунг дүүрэгт оршдог "Southwest Global Center"-т болж буй гэнэ.
ХАЯГ: 38 Jong-ro, Seorin-dong, Jongno-gu, Seoul, South Korea
Одоогоор тус эмнэлэгт гадны иргэдийн үйлчилгээнд дарагдаж, ачаалал ихтэй байгаа тул эмч нарынхаа тоог нэмэх болсон байна.