Эрчүүдийн эрүүл мэндийн хамгийн том дайсан бол түрүү булчирхайн хорт хавдар. Тэгвэл энэ өвчнөөс сэргийлэхийн тулд тогтмол секс, гар хангалга үр дүнтэй арга гэдгийг судлаачид тогтоосон байна.
Европын Урулоги сэтгүүлээс 2016 онд хэвлүүлсэн нэгэн судалгаа секс судлаачдын дунд шуугиан дэгдээжээ. Энэ судалгааг 1992-2010 оны хооронд 32 мянган хүний дунд хийсэн бөгөөд 20 хүртэлх насны залуус сард дунджаар 21 удаа дур тавьдаг хүмүүс түрүү булчирхайн хорт хавдар тусах магадлал сард дунджаар долоо ба түүнээс бага секс хийдэг хүмүүсээс 19 хувиар бага байсан аж.
Түүнчлэн 40 орчим насны хүмүүс сард дунджаар 21 удаа дур тавьдаг бол үүнээс бага тоогоор секс хийдэг үеийнхнээсээ түрүү булчирхайн хорт хавдар тусах магадлал 22 хувиар буурдаг аж.
Ийм төрлийн судалгааны дүн ингэж гарсан анхны тохиолдол бас биш юм. Өмнө нь 2003 онд Австралийн секс судлаачид 2300 орчим хүнд судалгаа хийж үзжээ. Судалгаанд хамрагдсан эрчүүдийн хагас нь түрүү булчирхайн хорт хавдартай иргэд байсан аж. Үр дүнд нь долоо хоногт 5-7 удаа дур тавьдаг эрчүүд үүнээс бага тоогоор дур тавьдаг иргэдтэй харьцуулахад хорт хавдар тусах магадлал 36 хувиар бага байсан аж.