Жемма Белли хэмээх 25 настай бүсгүй цагдаад 15 удаа хүчиндүүлсэн хэмээн гомдол гаргаж, гэм зэмгүй хүмүүсийг хохироосон хэрэгт буруутгагдаж байна. Тэрбээр хамгийн анх 2010 оны арваннэгдүгээр сард гэрийнхээ цахилгаан шатанд сууж байхдаа Махан Кассим хэмээх эр өөрийг нь хүчиндсэн хэмээн цагдаад гомдол гаргажээ. Харин үнэн хэрэгтээ Жемма ижил хүйстэн, лесби бөгөөд түүнд гүтгүүлсэн М.Кассим 2012 оны нэгдүгээр сард шүүхээс долоон жилийн хорих ял авчээ.
Үүний дараа Жемма улам даварч, 2011 оны долдугаар сард бааранд сууж байхад нь Ноам Шазад хэмээх эр өөрийг нь хүчирхийлсэн гэж буруутгасан байна. Н.Шазад дараа нь батлан даалтаар суллагдсан ч мужийн хуулиар хүчингийн хэрэгт буруутгагдаж, шийтгэгдсэн байна.
Амташсан хэрээ 13 эргэн гэгчээр эрчүүдийг гүтгэж "сурсан" Белли 2013 онд дахин зургаан эрэгтэйг хүчингийн хэрэгт буруутгасан бол дараа нь дөрвөн эрчүүдийг өөрийг нь бүлэглэн хүчиндсэн хэмээн буруутгажээ.
Белли бусдыг гүтгэхийн тулд өөрийгөө гэмтээдэг байсан гэнэ. Харин сэжигтэн өөрийг нь буруутгаж буй явдлыг эсэргүүцэж байгаа юм. Тэр хэзээ ч худлаа мэдүүлэг өгч байгаагүй, бүгд болсон зүйл гэж ярьжээ. Харин шүүх түүнийг ноён М.Кассимтай тохиролцсоны үндсэн дээр "учир ургуулсан" хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн бусад хэргүүдэд ч худлаа мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа юм.
Беллигийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж буй. Түүнийг цагдаад дөрвөн удаа худал мэдүүлэг өгсөн хэргээр буруутгаж байгаа юм.