Английн дээд шүүхээс гурван настай хүүгийн аминд хүрсэн автомашины жолооч 39 настай Ребеках Ле Галд хэрэг үүсгээд буй. Ле Галын дайрсан хүү эмнэлэгт хүргэгдсэн ч гурван хоногийн дараа шархаа даалгүй өөд болсон юм. Нас барсан хүүг Клинтон Прингл гэдэг бөгөөд нутгийн оршин суугчид гашуудал зарласан байна. Шүүхээс Ле Галыг хүний амь насанд санаатай хохирол учруулсан хэмээн үзэж байгаа бөгөөд үүний шалтгаан нь хүү рүүгээ мессеж бичиж байсантай холбоотой аж. Хэргийг мөрдөж шалгасан цагдаагийнхан Ле Галын хүү түүн рүү өвөөгийнхөө утасны дугаарыг асууж, мессеж илгээсэн, осол болохоос ойролцоогоор 1:25 минутад үүнийг уншсан байна.
Харин Ле Гал хүү рүүгээ осол болохоос 12 секундын өмнө мессеж бичсэн болохыг нотлосон байна. Мөн ослын газарт хүүгийн ээж Стэси болон авга эгч Мелисса Андерсон нар жолоочийг зогсоохыг хичээсэн ч хэтэрхий оройтсон байв.
Жолооны ард суугаа үедээ гар утсаа оролдох нь анхаарал сарниулдаг болохыг хүн бүр мэднэ. Харамсалтай нь, үүнийг үл тоосноор өөрийгөө болон бусдыг аюулд оруулж буйг албаныхан байнга сануулдаг билээ.