Хүүхэд эхийн хэвлийд буюу ураг байхаасаа гадаад орчныг харж, мэдэрдэг болохыг 4D хэт авиан оношилгоогоор баттай мэдэж авсан Британийн эмч, судлаачид “Шинэ технологийн ачаар ураг бүхнийг харж, хариу үйлдэл үзүүлдгийг баталлаа. Хэдхэн сартай ураг зогисуулах, амаа ангайж, залгих зэргээр олон үйлдэл хийх чадвартайг мэдээд бид маш их гайхсан” гэжээ.
Тэд сүүлийн арваад жил ургийн бойжилт, хөгжлийг судалж буй аж. Туршилтынхаа явцад эхийн хэвлийд бойжиж буй урагт олон хүний царай болон гурвалжин зэрэг дүрс харуулж, ямар хариу үйлдэл үзүүлж байгааг нь бичиж авчээ. Ингэхэд хүний нүүр царай урагт илүү сэтгэгдэл төрүүлдэг бололтой тун идэвхтэй “хариулж” байсан гэнэ.