Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт харшлын сорил тавьж байна.Ингэхдээ нийгмийн даатгал төлсөн хэн бүхэнд үнэ төлбөргүй сорил тавих гэнэ. Мөн астматай хүмүүс даатгалаараа шинжилгээнд хамрагдах боломж бүрджээ.
Дашрамд дурдахад, даатгуулагч бүр улиралд 165000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй бөгөөд улиралдаа тэрхүү эрхээ эдэлсэн тохиолдолд хувиасаа мөнгө төлөхгүй юм байна.