Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдтэй уулзаж, эрүүл энхийг хүслээ.
Энэ үеэр сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Цусны хоёр төрлийн өвчнийг Монголдоо бүрэн төгс эмчилдэг болсон. Цаашид дэлхий нийтэд гарч буй шинэ технологиудыг өөрийн орондоо нэвтрүүлэхийн төлөө ажиллана. ЭХЭМҮТ-д 7,5 сая еврогийн төсөл хэрэгжихээр Засгийн газрын тогтоол гарсан. Ингэснээр 1 жилийн хугацаанд евро стандартын чанартай, ялангуяа Монголд эмчлэгддэггүй өвчнийг эмчилдэг тоног төхөөрөмжүүдийг авах боломж бүрдсэн гэдгийг баяртайгаар дуулгалаа.