Илүүдэл жинтэйгээ тэмцэхэд заавал дасгал, биеийн хөдөлгөөн хийх шаардлагатай юу? Танд дасгал хийхэд хангалттай цаг гарахгүй байгаа бол хялбар аргаар турах нэгэн арга байдгийг хэлж өгье. Үүнийг хийхэд дасгал, эрүүл хоололт аль аль нь хэрэггүй. Ердөө л өдөр тутамдаа зуршил болгоход л хангалттай аж.
АМЬСГАЛАХ
Зөв амьсгалах хэрэгтэй. Ингэхийн тулд цээжээрээ бус гэдсээрээ амьсгаагаа авч, гаргах хэрэгтэй юм. (зураг дээрх жишээгээр үзүүлэв)
Амьсгалын энэ арга замыг өдөр тутамдаа зуршил болгож, тогтмол зөв амьсгалж сурвал хэвлийн булчингаа хөгжүүлэх бүрэн боломжтой юм.
ШҮРШҮҮР
Шүршүүрт орохдоо эхлээд 40 секунд орчим хүйтэн усанд орж, дараа нь халуун усанд орвол үр дүнтэй. Ингэснээр та жин хасаад зогсохгүй хэм алдагдах, хэт таргалалт, цусны даралт ихсэх болон бусад олон төрлийн өвчнөөс ангижрах боломжтой юм. Ер нь шүршүүрт өдөр бүр орохдоо ингэж дадвал эрүүл амьдарч, урт наслахын бас нэгэн нууц гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрчээ.
МАССАЖ
Зураг дээрх аргаар массаж хийх нь таргалахаас сэргийлдэг. Гуяны хэсгээр массаж хийснээр цусны эргэлт сайжирч, гэдэсний хөдөлгөөнийг хэвийн болгох төдийгүй өөх хайлуулахад тусладаг байна. Та гэртээ эсвэл гоо сайхны салонд ч энэ массажыг хийх боломжтой юм.