1. Хөлөө ачиж суух
Хамгийн анх 1999 онд АНУ-ын хүнсний компани ингэж суухын хор хөнөөлийн талаар танилцуулах хүртэл хүмүүс мэддэггүй байжээ. Одоо ч гэсэн хөлөө ачиж суух хүмүүс олон бий. Олон судалгааны үр дүнд ингэж суух нь хөлийн судасыг гэмтээж, мэдрэлийн гэмтэлд нөлөөлдөг болохыг баталжээ.
2 Шувуу хооллох
Хотод тагтаа хооллохыг хүмүүс буян болж байна гэж үздэг. Харамсалтай нь, энэ зөвхөн буян болохоос гадна аюул дагуулдаг гэдгийг судлаач нар тогтоосон аж. Хотод гардаг ихэнх халдварт өвчнийг шувуу тусах магадлал 50-иас дээш хувьтай байдаг юм. Шувуудын тархаадаг өвчний жагсаалт олон бөгөөд сүрье, Ньюкаслын өвчин, туулайн халуурах зэрэг тоо томшгүй олон халдварт өвчнийг нэрлэж болно.
3. Хулхи нарны шил
Хямдхан үнэтэй, хулхи нарны шил зүүснээс зүүгээгүй нь дээр гэдгийг нүдний эмч нар зөвлөдөг. Нүдний хараа муудахаас өгсүүлээд нүдний хорт хавдрын үндэс болдог аж.
4. Хэрэгцээгүй их ус уух
Тийм ээ, та зөв уншсан. Шаардлагагүй үед ус хэтрүүлэн уух нь таны биед сөргөөр нөлөөлнө. Судлаачид хүний биед хэрэгцээтэй усны хувь өөр өөр байдгийг тодорхойлсон юм. Тодруулбал, хэрвээ та байнга гүйж харайдаг, спортлог амьдардаг бол ус их уух шаардлагатай. харин бөөр болон зүрх судасны асуудалтай бол ус бага ууж байхыг зөвлөдөг байна. Хэрвээ цангаагүй бол хэтрүүлж ус уухгүй байх нь зөв гэнэ.
5. Халуун жин тавих
Өвчтэй газраа хүйтэн, бүлээн жин тавих зэргээр өвчнийг намдаах нь түгээмэл. Гэхдээ зарим тохиолдолд бүлээн, халуун жин тавихыг хориглодог. Заримаас нь дурдвал цус алдах, гэдэсний хурц үрэвсэл, шөрмөсний болон гэмтэл авснаас хойших эхний хэдэн цагт халуун жин тавих хориотой.
6. Попкорн
Попкорныг халааж гэртээ идэх нь ауюлтай хүнсийн тоонд ордог. Эрдэнэшишээр хийдэг попкорн тийм ч хортой эд биш. Гэхдээ гэрийн нөхцөлд ашигладаг попкорныг "diacetyl" хэмээх химийн бодис ашигладаг. Энэ бодисыг халаах үеэр ялгарч, улмаар уушигт нөлөөлдөг байна. Гэрийн нөхцөлд халаасан попкорныг хөргөж байгаад идэх нь аюулыг багасгадаг.
7. Ажлын өрөөндөө юм идэх
Ажлын орчин янз бүрийн нөхцөл байдаг ч ажлын ширээндээ хоол хүнс идэх нь буруу гэж үздэг. Учир нь ажлын орчинд маш олон тооны нян бүрдсэн байдаг юм. Түүнчлэн таны хоолны үнэр бусад ажилчдад нөлөөлдөг бөгөөд мөн ажлаа хийж байхдаа хоол идэх үеэр таны тархи өөр зүйлд сатаарч, харин ходоод хоолыг бүрэн боловсруулж чаддаггүй байна.
8. Хотод ил задгай гутал өмсөх
Зуны цагт хөл ил шахуу гарсан гутал өмсөх нь халуунд хөл халууцахаас сэргийлдэг давуу талтай. Гэхдээ таны хөлийг шавьж зэрэг амьтан хазсанаас үүдэлтэй янз бүрийн халдвар авах магадлал маш өндөр, энэ нь явсаар янз бүрийн халдварт өвчний эхлэл болдог аж.
9. Үйлдвэрийн сүү уух
Үйлдвэрийн сүүг амархан муутгахгүйн тулд химийн бодис хэрэглэдэг. Эдгээр нь зүрхний шигдээс үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
10. Тааламжгүй суудал
Оффист олон цагаар суудаг бол сандлаа зөв тохируулах нь зүйтэй.
11. Буруу байрлалаар унтах
Нуруугаа дээш нь харуулж, доошоо харж унтах, нэг талруугаа харж унтах буюу зарим хэллэгээр ургийн хэлбэртэй унтах зэрэг нь таныг нурууны болон уушигны асуудалтай болгодог гэнэ.