Эрдэмтэд тархинд цус харвалт үүсч болзошгүй шинж тэмдгийг чихний дэлбээгээр дамжуулан мэдэж болно гэж мэдэгдлээ. Тодруулбал, судлаачид тархины цус харвалт болж байсан 241 хүнийг судалгаанд хамруулахад ихэнх нь хүний чих Фрэнкийн тэмдэгтэй байсан аж. Фрэнкийн шинж тэмдэг гэж нэрлэсэн энэ тэмдгийг анх 1973 онд доктор Сандерс Т.Фрэнкийн багийнхан илрүүлсэн тул түүний нэрээр нэрлэгдсэн юм. Зүрхний өвчнийг судалдаг байсан доктор чихэн дээр үс ургах, чихний дэлбээ сунах зэргээр илэрдэг энэ шинж тэмдгийг зүрхний өвчлөлтэй холбоотой эсэхийг судалж байв.
Гэхдээ одоог хүртэл зүрхний өвчлөлтэй холбоотой эсэхийг бүрэн баталж чадаагүй байна.
Хэдийгээр бүрэн нотолгоо олдоогүй ч Америкийн эрүүл мэндийн сэтгүүлийн хийсэн судалгаагаар цус харваж байсан 88 өвчтөний 78 нь Фрэнкийн шинж тэмдэгтэй байсан гэнэ.
Сонирхуулахад, чихэндээ Фрэнкийн тэмдэгтэй олны танил хүмүүс их бий. Чихний дэлбээ нь урт болсон алдартнууд гэвэл АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш, улс төрч Барни Фрэнк, Холливудын нэртэй жүжигчин Мел Гибсон, кино найруулагч Стивен Спилберг, Энэтхэгийн ерөнхий сайд Нариндра Моди нарыг дурдаж болно.
Фрэнкийн тэмдэг аль ч хүйсний хүмүүст байдаг боловч гол төлөв эрчүүд ийм тэмдэгтэй байдаг гэнэ.