НҮБ-ын хүмүүнлэгийн салбарын нэг болох "Virtue" сангийн шугамаар АНУ-ын эмч нарын бүлэг Цэргийн төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, эмнэлэгүүдтэй хамтран ажиллав. Хуваарийн дагуу тавдугаар сарын 19-ний өдрөөс Цэргийн төв эмнэлэгийн мэс заслын эмч нар болон, элэг цөсны мэс заслын эмч доктор Sasan АНУ-ын сэхээний хоёр эмчийн бүрэлдэхүүнтэй хамтран элэг, нойр булчирхай, цөсны замын мэс заслыг тавдугаар сарын 25-нийг хүртэл хийж хамтран ажиллажээ.