Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 39 настай М.Х гэх эр эхнэр, гурван хүүхдээ сүхээр хэрцгийгээр хөнөөгөөд өөрөө амиа хорлосон хэрэг гарсан. Архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ энэ ноцтой хэргийг өдүүлсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод буй бөгөөд хойт эцэг нь уг хэргийг үйлдэхээс өмнө том охин нь гарч зугтсан гэнэ.
Зарим эх сурвалж Х дагавар охинтойгоо зүй бус харилцсанаас болж 16 настай хүүхэд нь гэрээсээ явсан хэмээсэн юм.