ХДХВ, ДОХ, БЗДХ-ын асуудлаарх үндэсний VII чуулган өнгөрсөн бямба гаригт болж, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 150 гаруй эмч, мэргэжилтэн оролцов. Эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн БЗДХ-ын өвчлөлийн 29.8 хувийг заг хүйтэн, 45 хувийг тэмбүү, 25 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ, ДОХ эзэлж буй аж. Өвчний тархалтыг бууруулж, тэмцэх зорилгоор жилд дунджаар таван тэрбум төгрөг зарцуулдаг.
Үүний 56 хувийг улсын төсвөөс, үлдсэнийг нь олон улсын байгууллагын санхүүжилтээр бүрдүүлдэг гэнэ. “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д “Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлнэ гэж тусгасан. Тэгвэл ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлж, тархалтыг нь бууруулахад эл хөтөлбөр нөлөөлнө гэж эмч нар найдаж байна.