МХЕГ-ын дүгнэлтээр 2009 оноос тусламж, үйлчилгээ явуулах боломжгүй болсон ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтэд Кувейтийн Засгийн газраас найман сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Кувейтийн сангаас олгож буй найман сая ам.долларыг Түлэнхийн төвийн барилгын ажилд үр дүнтэй зарцуулна. Бид 6.8 сая ам.долларыг барилгад, 1.2 саяыг нь тоног төхөө- рөмж авахад зарцуулахаар гэрээ хийлээ. Мөн тус эмнэлгийн барилгыг гүйцэтгэгч хоёр компанитай харилцан тохиролцсоны дүнд гэрээний нийт үнийн дүнгээс 3.8 тэрбум төгрөгийг бууруулсан. Өөрөөр хэлбэл, Түлэнхийн төвийн барилгын өртөг 26 тэрбум төгрөг байснаас дээрх хэмжээний мөнгийг бууруулж чадлаа” гэв.