УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр 7 настай Л.Бүжинлхам охинд хагалгаа хийсэн билээ. Хагалгааг нийт Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын Асан Анагаах ухааны төвийн хамтарсан 68 хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн 06.00 цагт эхлүүлж, 22.30 цагт амжилттай дуусгажээ.
Л.Бүжинлхам охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар гурван сартайд нь ЭХЭМҮТ-д үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдож, мэс засал хийгдсэн. Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж улмаар 2015 оноос энэ нь ихэссэн байна. Ийнхүү охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж, ээж нь донор болохоор УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байжээ. Охины биеийн байдал хүндэвтэр байсан тул Солонгосын АСАН эмнэлгийн мэс залын эмч нартай хамтарсан байна. Энэхүү хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийх гурав дахь хагалгаа байсан аж.