Синтетик буюу нийлэгжүүлэн гаргаж авсан төрөл бүрийн аминдэм хүний бие махбодид хоол биш, хор болж байгааг Данийн Копенгагены их сургуулийн дэргэдэх эмнэлгийн эрдэмтэн, судлаачид онцлон анхааруулжээ. Тэд хүнсний нэмэлт тэжээлүүд болон нийлэгжүүлсэн аминдэмүүдийн үйлчлэлийг харьцуулан судалжээ.
Ингэхэд шахмал, бүр тодруулбал, химийн аргаар бүтээсэн аминдэмүүд биед шингэхгүй, харин эд эрхтнүүдэд хуримтлагдаж байжээ. Ингэснээр хоол боловсруулах системийг цочроож, элдэв өвчин, тэр дундаа хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Сүүлийн үед хүмүүс нийлэгжүүлэх аргаар гарган авсан А, Е аминдэм их хэрэглэх болсон нь цаг зуурын эрт үхлийн нэг шалтгаан болж байгааг судлаачид сануулжээ. Тиймээс аминдэмүүдийг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийх ёстой бөгөөд найрлагыг нь харж сонгохыг хүмүүст дани эрдэмтэд мөн анхааруулсан байна.