Малайзын гудамжинд худалддаг хоолнуудаас хамгийн алдартай нь тахианы шарсан далавч гэдэг. Гэвч та тус улсыг зорих гэж буй бол шарсан далавч идэхээ түр азнаарай. Өнгөрсөн долоо хоногт тус улсын гааль, хяналтын байгууллагынхан шаардлага хангаагүй тахианы 81.5 тонн далавч хурааж, Сибу хотын ойролцоо булжээ.
Гэтэл иргэд үүнийг ухаж орон нутгийн дэлгүүрүүдэд хямд зарж байгаа аж. Тус улсын худалдааны сайд ийм наймаа эрхэлж буй хүмүүстэй ширүүн тэмцэхээ хэлээд тахианы далавч худалдан авахдаа гарал үүслийг нь нягтлахыг ард түмэндээ анхааруулсан байна.