Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг байна.
“Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр “Grandmed” эмнэлэгийн хамт олон өвлийн хахир хүйтэн, зуны халуун нар, хаврын хавсарга салхи, шороон шуурга, аадар бороо, байгалийн ямар ч үзэгдэлийн үед замын голд зогсон ажил үүргээ гүйцэтгэж байдаг Замын цагдаагийн алба хаагчдыг төлөөлүүлэн Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 56 алба хаагчийг үнэ төлбөргүй үзлэг, оношлогоонд хамрууллаа.
Алба хаагчид бөөр болон эхо, дотор, зүрхний бичлэг зэрэг бусад холбогдох үзлэг, оношлогоонд хамрагдаж байгаа юм.