Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин. Халдварлах зам нь агаар дуслын замаар өвчтэй хүнээс хүнд халдвар дамждаг бөгөөд 19 насны хүмүүс түүний дотроос 6-36 сар хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилнө. Тиймээс тус халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.