Жүжигчин Г.Ундармаа "Итгэлийн танхим" төрийн бус байгууллагынхаа хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж, өнөөдөр хүлээлгэн өгсөн билээ.
Энэ ажлын хүрээнд нийт 10 өрөө, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгааллын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөө, нарийн коридор бүхий нийт 508 мкв талбайг 140 гаруй сая төгрөгөөр засч тохижуулсан байна.
Тэрбээр 44 сая төгрөгийг хувиасаа гаргасан бөгөөд иргэдээс 9.4 сая төгрөг, бараА материалын 89.1 сая төгрөгийн хандив авсан байна. Жүжигчин Г.Ундармаа ийнхүү зургаа дахь эмнэлгээ тохижуулсан нь энэ.
40 байгууллагатай хамтран ажилласан тэрбээр энэ хугацаанд нийт 44 сая төгрөгийг хувиасаа гаргасан бөгөөд иргэдээс 9.4 сая төгрөг, бараа материалын 89.1 сая төгрөгийн хандив авсан байна.
Г.Ундармаа "Итгэлийн танхим" төрийн бус байгууллагынхаа хүрээнд 2013 оноос хойш улсад 500 гаруй сая төгрөгийн тохижилтын ажлыг хийжээ.
Зургаан эмнэлэг тохижуулж, эрүүл мэндийн салбарт тодорхой хувь нэмрээ оруулж буй гавьяаг нь үнэлж, Г.Ундармааг Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа.
Г.УНДАРМААГИЙН ХИЙСЭН АЖЛУУД
-Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засах тохижуулах ажлын хүрээнд анх удаа иж бүрэн камержуулсан аавуудын өрөөг бий болгожээ. Эл ажилд нийт 26 сая төгрөг зарцуулжээ.
-УНТЭ-ийн Яаралтай түргэн тусламжийн иргэдийн хүлээлгийн танхим, өвчтөний үзлэгийг өрөө, эмч нарын ажлын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн хоёр өрөө бүхий нийт 220 м.кв талбайг 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засаж тохижуулсан.
-ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг бүрэн засаж тохижуулсан. Хүлээн авахын нийт 20 м.кв талбай буюу хүлээн авах хэсгүүд, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг 89.2 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнээр засаж, төслөө амжилттай хэрэгжүүлжээ.
-“Авьяас” хүүхдийн ордны гал тогооны өрөөг зассан.
-Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбар амбулаторийн эмчийн өрөө, вакцины сувилагчийн өрөө, вакцин хийх өрөө, вакцин хадгалах өрөө, хувцасны өрөө бүхий 72 м.кв, хүүхдийн кабинет, 64 м.кв талбай хүлээлгийн танхимыг тус тус засаж тохижуулсан байна.