Эрдэмтэд эмэгтэйчүүд жирэмслэх үед тархины саарал эд үхждэг болохыг тогтоожээ. Тэд анх удаа бие давхар болсон 25 эмэгтэйг төрөхийн өмнөх болон дараа нь тархины бичлэг хийж, судалсан байна. Түүнчлэн жирэмсэн биш 20 эмэгтэйн тархины бичлэгийг давхар судалжээ.
Судалгааны үр дүнд бие давхар эмэгтэйчүүдийн саарал эд багасаж байгаа нь ажиглагдсан бөгөөд ингэснээр амархан уурлаж, бухимдах, хордлого өгч, нойронд муу болдог аж. Кэмбрижийн их сургуулийн судлаач Кристи Уайтакер “Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлсний дараа ертөнцийг харах үзэл нь өөрчлөгддөг. Бие давхар үед саарал эд алдагдах нь муу зүйл биш. Тэдний тархинд хүүхдийг ойлгоход туслах бусад шинэ эд эс үүсэж байдаг учраас саарал эд устаж үгүй болдог” гэж ярьсан байна.