Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс шинэ жилийн бэлэгний дундаж сахарын хэмжээг БОДИТООР үзүүлжээ. Мөн үүнээс гадна Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын ажлын хүрээнд эрүүл хүнсээр хүүхдийн бэлэг бэлтгэх, шинэ жилийн баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг МХЕГ-аас анхааруулж байна