Элэгний С вирүсийн эсрэг АНУ-ын Гилеад компаний Хүртээмж хөтөлбөрийн хүрээнд элэгний эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх үндэсний болон олон улсын сургалт зохион байгуулсанаар эмч нар маань олон улсын хэмжээний мэдлэгтэй болоод байна. Давхардсан тоогоор 1574 эмч мэргэжилтэн хамрагдсан үндэсний сургалтыг 15 удаа зохион байгуулж, олон улсын сургалтад 12 эмчийн ивээн тэтгэж оролцуулаад байна.
Түүнчлэн энэ хөтөлбөр хэрэгжиснээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Харвони эм ууж, элэгний С вирүсээсээ бүрэн ангижирсан хүний тоо даруй 5000 гараад байгаа юм. Манай эмч нарын судалгааны үр дүнгээр Харвони эмийн үр дүн нь 99 хувь гэж гарч байгаа нь олон улсын түвшинд хийгдсэн судалгааны үр дүнтэй адил байна.
Элэгний С вирүсийн халдвартай тэмцэх талаар Засгийн газар анхаарал хандуулан ажиллаж, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт олгох болсон нь чанартай, үр дүнтэй эмийг олон хүн уух боломж бүрдүүлсэн явдал боллоо.
Эрүүл мэндийн даатгалын газрын шийдвэрийн дагуу есдүгээр сарын 9-ний өдрөөс хойш эм авсан хүмүүс даатгалын хөнгөлөлт авахаар болсон. Энэ хугацаанд хүмүүс маань АНУ-ын Харвони эмийг илүүтэй ихээр сонгож, уусан байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 12-р сарын 15 өдрийн тогтоолын дагуу ОМБОЛ ХХК ХАРВОНИ, ХЕПСИНАТ-ЛП эмүүдийг хайрцаг тутамд нь 210.000 төгрөгөөр хөнгөлж олгож эхэллээ.
Эмийн хөнгөлөлттэй үнээр авах гэж буй хүмүүс:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар
- Эмчийн жор
- Эмийн үнэ тушаасан баримт
2016 оны 09-р сарын 09-ний өдрөөс хойш ХАРВОНИ болон Хепсинат-ЛП эмийг худалдан авч уусан хүмүүст нөхөн олголт хийгдэх тул:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Эм худалдан авсан баримт
- Холбоо барих утасны дугаар
- Өөрийн нэр дээрх дансны дугаараа манай “Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв”-д өөрийн биеэр авчирч өгөх буюу эсвэл info@ombol.mn хаягаар хавсаргаж тодорхой и-мэйлдэнэ үү.
- Орон нутгийн иргэд тухайн аймаг дахь гэрээт эмийн санд дээрх мэдээллийг өгнө үү.