Холливудын нэрт жүжигчин, хожим Калифорний мужийн амбан захирагчаар ажиллаж байгаад албан тушаалаа өгсөн Арнолд Шварценеггер ATTN цахим хуудсаар дамжуулан агаарын бохирдлын эсрэг мэдээлэл хийжээ. Жүжигчний замналаа улс төрчийнхөөр сольсон ч нууц хүүхэдтэй гэдэг нь илэрч, багагүй хугацаанд олны анхааралд өртсөн тамирчин эр өөрийн мэдэгдэлдээ "Жил бүр 7 сая хүн өөд болдог. Агаарын бохирдлоос улбаатай хүмүүс өвдөж, чимээгүй үхэж байгаа нь автомашины ослоор бурхан болдог хүмүүсээс ч их" гэж мэдэгджээ. Түүнчлэн улс төрчид агаарын бохирдолтой тэмцэхэд хэт өндөр үнэ төлөх шаардлагатай болдог талаар шүүмжилжээ. Өнгөрсөн сарын 1-нд тавигдсан уг бичлэгийг 24 сая хүн үзсэн юм.