ОХУ-ын дотоод хэргийн яамнаас долоогонын ханданд хордож нийт найман хүн нас барсныг баталлаа. Үүгээр ч зогсохгүй долоон хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Урьдчилсан мэдээгээр тэд долоогонын ханданд хордсон, уг бүтээгдэхүүний дээжийг Эрхүү мужийн хорт бодисын шинжингээнд хамруулж байгаа аж.
Цагдаагийнхан нөхцөл байдлыг тодруулах шалгалт явуулсан бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Өмнө нь яг ийм төрлийн хордлого Их Британид илэрч байв.
Сонирхуулахад, өмнө нь Эрхүү мужийн Эрүүл мэндийн яамнаас архины хордлогоор таван хүн нас барж, таван хүн хордсоныг мэдээлсэн юм.