Өнөөдөр бол ДОХ хэмээх аюулт өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр. Монголчууд энэ өдрийг тэмдэглээд 20-иод жил болжээ. Хүн төрөлхтнийг хүчин мөхөстүүлж буй энэ аюулт өвчний эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх нь та, бидний гарт” гэсэн уриан дор дэлхий нийт олон арга хэмжээ өрнүүлж байна.
НҮБ-ын “ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр”-ийн гүйцэтгэх захирал Mихел Сидибе “Одоо бид ДОХ-ын эсрэг эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд нэгдэх цаг болжээ. ДОХ-ын тархалтыг 2030 он гэхэд таслан зогсоохын төлөө яаравчилъя” хэмээн гишүүн орнууддаа уриалав.
Манайд ХДХВ-ийн тархалт нийт хүн амын 0.1 хувиас бага ч эрсдэлт бүлгийнхний дунд өндөр (төвлөрсөн) байгаа аж. Учир нь ижил хүйстэн эрчүүдийн дунд ДОХ-ын тархалт 12 хувь байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож буй. Онцлох зарим тоон мэдээллийг хүргэе.
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад ДОХ-той 218 дахь хүнийг бүртгээд байна.