Үндэсний хэмжээнд томуугийн тархалт нэмэгдсээр байна. Хүйтний эрч чангарсан, дээрээс нь вакцин тасарчихаад байсан нь томуу, томуу төст өвчин нэмэгдэх шалтгаан болсон гэж албаны хүмүүс ярьж байв.
Тэгвэл БНХАУ-аас оруулж ирэх 78 мянган хүн/тун вакциныг нааш нь тээвэрлэсэн тул өнөө, маргаашгүй эмнэлгүүдэд нийлүүлэх гэнэ. Цаашид вакцины хүрэлцээг нэмэгдүүлэхээр НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар 33 мянга, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс 40 мянган хүн/тун вакцин авахаар төлөвлөөд байна.