ГССҮТ-д нэг хоногт 234 хүн үйлчүүлсэнээс 55 хүн үүнээс найман хүүхэд явганаас унаж (халтирч) бэртсэн байна хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Үүнээс 7 хүн хэвтэж эмчлүүлжээ. Тиймээс
Аж ахуй нэгж байгууллагуудад:
- ойр орчныхоо 50 м хүртэлх зам, талбай, шатны цас мөсийг цэвэрлэх
- халтиргаа ихээр үүсдэг гантиг чулуун шат талбайд халтирахаас сэргийлсэн зориулалтын резин, хивсэнцэр, дэвсгэр дэвсэх
- халтирах аюултай гэсэн анхааруулга байрлуулах
- барилга байгууламжийн налуу дээвэрт тогтсон цас хайлж мөстсөний улмаас үүсэн унжсан мөс унаж хүн бэртээж гэмтээхээс сэргийлэх
Иргэд:
- өөрсдийн аюулгүй байдлыг хангаж улирал цаг агаарын байдалд хувцасаа тохируулан өмсөх, гутлын уланд үл халтирах ул наах, зориулалтын резин бэхэлгээ хийх
- цас мөс халтиргаа бүхий замын хэсэгт болгоомжтой зорчих
- унадаг дугуй мотоциклийг өвлийн улиралд унахаас татгалзахыг сануулжээ.