Баталгаат хугацаа нь дууссан ч хуурамч хугацаа наан, борлуулж байсан "Биг ланч" гоймонтой холбоотой асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдлээ.
"Биг ланч" гоймонгийн хадгалах хугацаа бичсэн хэсгийг будаг шингэлэгч бодисоор хусаж арилгаад, дээр нь өөр стикер нааж, савны ёроолд хуурамч он сар бичин худалдаалж байсныг нь НМХГ-ынхан илрүүлжээ.
Эл зөрчилтэй холбогдуулан зөрчил гаргасан Аж ахуйн нэгжийг 5 сая 760 мянган төгрөгөөр торгож, Аж үйлдвэрийн сайдын тушаалаар баталсан татан авалтын журмын дагуу 584 ширхэг гоймонг зах зээлээс татжээ.
Мөн агуулахад хадгалж байсан 2292 ширхэг "Биг ланч" гоймонг хурааж, улсын байцаагчийн актаар утсгахаар болсон байна.