Хүний эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ, хоол тэжээлтэй холбоотой аливаа өвчнөөр өвчлөх эрсдэл учруулдаггүй хүнсийг “ЭРҮҮЛ ХҮНС” гэнэ. Жишээлбэл, шинэ хүнсний ногоо, жимс, гурвалжин будаа, хөц будаа, 2-р гурил, арвайн гурил, овъёос, өөхгүй бараан мах, загас, хальсыг нь хуулсан тахиа, шувууны мах, тослог багатай (тослог нь 2 хувиас бага) сүү, сүүн бүтээгдэхүүн гэх мэт. Тэгвэл олон улсын эрдэмтдийн нэрлэсэн хамгийн ШИЛДЭГ, ЭРҮҮЛ хүнсний ангилалд ямар ямар хүнс багтсаныг сонирхуулъя.