Австрали улсын эмч нар ГССҮТ-ийн эмч нартай хамтран энэ сарын 17-25-ны өдрүүдэд монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ, мэс засал хийж байгаа. Тэд энэ сарын 17-25-нд ГССҮТ, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллан,түлэнхийн гэмтэл, сорвитой, төрөлхийн нүүр амны гажигтай хүүхдүүдэд мэс засал хийж, түлэнхийн дараах нөхөн сэргээх, сэргээн засах, гоо сайхны эмчилгээ хийхээс гадна төрөлхийн уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үнэгүй үзүүлж байгаа юм байна.
Мөн мэдээгүйжүүлэг, түлэнхийн дараах мэс заслын сүүлийн үеийн арга техникээсээ хуваалцах юм байна.